F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ? :|: Комьпютерийн ертөнц

Тавтай морилно уу!

Зөв хэрэглэ Сайн сур

2012-10-10, 16:39

F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ?


Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн нэрлэдэг ба эдгээр үйлдлийн түлхүүрүүд нь таны компьютерийн хэрэглээнд өдөр бүр хэрэглэгддэг гэж болно. Эдгээр түлхүүрүүд нь ихэнхдээ бусад товчлууруудтай хамт хэрэглэгддэг. Жишээ нь CTRL , ALT , Shift товчлуурууд.
Тэгвэл одоо та F1-F12 гэсэн товчлууруудын хэрэглээ хийгээд онцлог талыг нь мэдсэнээр компьютерийнхээ хэрэглээнд өргөнөөр ашиглаж болох ба таны ажлыг хөнгөвчилөх болно.
F1
F1 нь ихэнхдээ танд Help menu буюу туслах цэсийг гаргаж өгдөг. Жишээ нь та Microsoft Word дээр ажиллаж байлаа гэхэд F1 товчлуурыг дарах үед Microsoft Word ийн туслах цэс автоматаар гарч ирэх болно. Тэгэхээр та заавал хулганаараа туслах цэсийг гаргаж ирэх хэрэггүй болно гэсэн үг юм.
Мөн Windows desktop, Windows Explorer нээлттэй байх үед та F1 дээр дарах аваас Windows ийн туслах цэс гарч ирнэ.

F2
Та Windows дээр ажиллаж байх үедээ F2 ийг ямар нэг юмыг дахин нэрлэх буюу нэрийг нь солих үедээ ашиглаж болно. Үүнийг Windows дээр Rename гэж нэрлэдэг. Тэгэхээр та F2 ийг ашиглаад сурчих аваас ямар нэг file, folder ыхоо нэрийг солихын тулд заавал хулганыхаа баруун талд дарж rename хийх хэрэггүй болно гэсэн үг.

F3
Та windows дээр ажиллаж байх үедээ хайлт хийх хэрэгтэй болох юм бол заавал search дарахгүйгээр F3 товчлуурыг дарахад л болоо. Хайх нүүр өөрөө гараад ирэх болно.

F4
F4 нь нилээд түгээмэл хэрэглэгддэг ба F4 ийг дарсанаар хаягны жагсаалтууд гарах болно. Жишээ нь та Internet Explorer дээр ажиллаж байх үедээ F4 товчийг дарах аваас таны зочилж байсан интернет хаягуудын хаягууд гарч ирнэ гэсэн үг юм. Энэ нь танд интернетийн хаягийг хурдан хайх ба хурдан үйлдэл хийх бололцоог олгох болно. Мөн та ажиллаж буй нүүрээ хаахыг хүсэх аваас F4 товчийг Alt товчлууртай хамт дарах хэрэгтэй. Ингэхэд таны ажиллаж байсан нүүр хаагдах болно.

F5
F5 бол refresh түлхүүр буюу засах, шинэчлэх зориулалттай юм. Бид интернетэд байх үедээ тухайн нүүртээ update хийх эсвэл дахин эхнээс нь эхлэх үедээ refresh хийдэг шүү дээ.

F6
F6 нь курсорыг программын бүтэцтэй холбож байдаг. Жишээ нь та энэ товчлуураар нэг нүүрээс нөгөө нүүрлүү шилжиж болдог.

F7
F7 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F7 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүд рүү нь орж харж болно.

F8
Та компьютераа асааж байх үедээ F8 дээр дарах юм бол таны компьютэр Safe Mode оор асах болно. Энэ нь компьютерийг асуудалтай буюу алдаатай байгаа үед асаах нөхцөл юм.

F9
F9 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F9 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно.

F10
F10 нь олон программууд дээр menu bar буюу цэсийг гаргаж ирэхэд ашиглагддаг. Та F10 ийг цэсийг идэвхжүүлэхдээ ашигладаг ба харин бусад товчлууруудаар цэс дотор үйлдэл хийдэг. F10 ийг дарж байхдаа мөн Shift товчлуурыг хамт дарах юм бол shortcut menu гарч ирэх буюу Шууд хүргэх линкүүдийг гаргаж ирнэ.

F11
Та Internet Explorer дээр ажиллаж байхдаа F11 ийг дарах аваас таны үзэж байсан нүүр том хэмжээгээр буюу дэлгэц дүүрэн байдлаар гарч ирнэ(Full screen mode). Ингэснээр бүх toolbars ууд алга болж дэлгэц илүү том болж харагдана. Харин та хэрвээ дэлгэцээ буцаад хэвийн байдалд нь оруулмаар байвал дахин F11 дээр дарахад болно.

F12
F12 ийг windows дээр ашигладаггүй. Гэхдээ зарим нэгэн программдээр ашиглагдах нь бий. Таны ашиглаж буй прогаммд чинь F12 ашиглагддаг эсэхийг та мэдэхийг хүсвэл та Туслах цэс буюу help menu рүү нь ороод Function түлхүүрүүдрүү нь орж харж болно

Гэхдээ эдгээр түлхүүр товчлууруудын хэрэглэгдэх хэрэглээ нь бүгх программ дээр адил байдаггүй гэдгийг та санах хэрэгтэй. Дээрх хэрэглээ нь нийтлэг хэрэглэгддэг хэрэглээ юм.

Илгээх | 734 хүн уншсан | Бичсэн: Zoogii

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл (2) | :

mash goi
Odgerel (зочин) хэзээ бичсэн: 15:36, 2024-11-17 | |
unshihad jaahan tovogtei bn useguudee jaahan tom bolgochuul te hehe
zochin (зочин) хэзээ бичсэн: 21:06, 2012-10-10 | |

Шинэ нийтлэлүүд

Хогийн сав буюу Recycle Bin -ий нэрийг хэрхэн солих вэ?

Устгасан файл материалын чинь хэмжээ хэтэрч хогийн сав тань ачааллаж дийлэхгүй байна уу? Хогийн савн...

F1-F12 товчлууруудыг хэрхэн ашиглах вэ?

Компьютерын keyboard ийн дээд хэсэгт байрлах F1-F12 гэсэн товчлууруудыг Function key хэмээн...

Эх хавтан гэж юу вэ?

Эх хавтан бол компьютер доторх үндсэн электроник хавтан юм. Компьютерийн бүх бүрэлдэхүүн хэсэг ямра ...

Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ?

LCD дэлгэцээ зөөлөн материал, ус, зориулалтын спирт ашиглан цэвэрлэж болно.Үүний тулд 1.&nbs...

Messenger Facebook 2-г холбох хичээл

...

Cонирхолтой хаягууд

www.speedtest.net   -  Нетйин хурдыг хэмжих хаяг www.hemnel.tk  - Сонирхо...

CPU гэж юу вэ?

CPU буюу Central Processing Unit үгний товчлол бөгөөд компьютерийн хамгийн чухал хэсэг ...

Компьютерийн цэвэрлэгээ

 Та компьютерынхаа аюулгүй байдлыг хангахын тулд байнгын тогтмол цэвэрлэгээг хийж ...

Компьютерийн эрүүл ахуй

Юуны түрүүн ажлын байраа зөв тоноглохоос эхэлнэ. Ширээ сандал, компьютерийн байршил, агааржуулалт, г...

Анхны нийтлэл. Миний энд оруулж байгаа зүйлс маань бусад сайт болон блогуудаас хуулбарласан бөгөөд өөрийн шавь нартаа хэрэг болно гэсэн үүднээс авсан болно.

...

Шинэ сэтгэгдлүүд

Хэрэгцээт сайтууд

Тоолуур

Та миний 18270 дахь зочин боллоо. Баярлалаа :-)



:-)
 
xaax



:-)
 
xaax